Дурсамж - Хөөрхөн Бурмаа Ардын хоршооны хөөрхөн Бурмаа
Амгалан цээлийн цагаан жараахай
Алаг хөөрхөн нүдний чинь сормууст
Аажим талын гэнэн хараацай
Атгаад өгдөг атга чихэр минь
Амт нь улам энхрийхнийг яана
Ариун царайг нь нэг л харвал
Арван өдөртөө жаргалтай явдаг юм аа
Улсын хоршооны хөөрхөн Бурмаа
Усан цээлийн цагаан жараахай
Уран хөмсгөө аньсхийн мишээх нь
Уудам тэнгэрийн алтан хараацай
Энэ л бууралыг ээж шигээ санаад
Энхрий хайрыг минь дэвжээж явна даа
Хүүхэд нялхсыг дүү шигээ санаж
Хөөрхөн аашийг нь дэврээж явдаг юм аа
Урьхан хацрыг чинь би нэг л харахсан даа
Улаахан хацрыг чинь би нэг л үнсэхсэн дээ
Урдаас нь хараад чи над руугаа инээмсэглээч
Ухаангүй дурлажээ чамдаа
Ухаангүй дурлажээ чамдаа
Нийтийн хоршооны хөөрхөн Бурмаа
Намуун цээлийн цагаан жараахай
Намирсан хар үснийх нь долгионд
Номин тэнгэрийн алтан хараацай
Үеийн залуусын харцыг булаасан
Үдшийн нойрыг хулжааж яваарай
Үнэн зүрхний халуухан хайранд
Үргэлж дандаа бялхаж яваарай