zүйдэлт газрын чанадаас бүсгүй хүн дуулахад
зүйрмэглэн унтах саран цочин сэрээд өндийнө
яруухан дуулагч бүсгүй инээмсэглэн харахад
ялгуун цагаан саран улам тод гэрэлтэнэ
янаг зөөлөн хоолойгоор сарийг сэрээгч та минь
ямархан нэгэн тохиолоор бүсгүй хүн болоов
дүрст газрын чанадаас бүсгүй хүн гуниглахад
дүүрэн цэнхэр нүднээс нулимсан бороо дуслана
дөлгөөхөн аашт бүсгүй инээмсэглэн харахад
дөнгөж унах дуслууд цэцэгсийн дүрд хувирна нууж яваа гунигаараа тэнгэрийг зүсрээгч та минь
нууц хан ямар тохиолоор бүсгүй хүн болоов