Сайтыг дахин ачаалалуулах

 



 
        
Шүлэг (3)
Srl">2011-01-15 4:09 PM
 





www.sFreeWEB.до.ам
-Шинэ Форумдаа идвэхтэй оролцоорой залуусаа...! Бид таньд шинэ шинэлэг мэдээ болгонийг цаг алдахгүй хүргэх болно.





  • Page 1 of 1
  • 1
Forum » Зугаа цэнгэл » Дуу хөгжим » Дуучин: Болд (Гэгээн домог)
Дуучин: Болд
У вас  Хэзээ:: Saturday, 2010-05-29, 6:28 AM | Бичлэг: 1

Zuulun♥Boroo







         Хүйс: Male
         Бичлэг: 1149
         Нэр хүнд: 0

Хэрэглэгчийн зүтгэл:




         Статус: Offline

Гэгээн домог

Зөвхөн бие биенээ хайрлая
Чамдаа би хайртай
Хамтдаа хайрын домог больё
Чи минь сонсооч

Энэхэн үгийг чамдаа хэлэх гэж яарсан гэвч
Эхлээд яагаад гэдгийг зүрхээрээ хэлье чамдаа би
Хамт хөтлөлцөөд явахад зүрх минь тогтохгүй
Хорвоо дээр хамгийн жаргалтай эр хүн би болж
Хөөрхөн хонхойдог хацар чинь үнсээч гээд
Уруулыг минь дуудаад байх шиг санагдах юм

ДХ: Ийм болохоор би чамдаа хайртай
Илүү зүйл хэрэггүй дээ
Зөвхөн бие биенээ хайрлая
Бие сэтгэл минь чамтай нэгдээд
Бид хоёр хайраараа мөнхрөх
Гэгээн домог болсон

Үнсэхдээ би чинь нүдээ анихыг хүсдэггүй
Үнсүүлж байхдаа чи минь
Дэндүү хөөрхөн харагддаг шүү
Хайртай шүү гэж намайг аяархан шивнэх бүрт
Ичингүйрэн намайг тэврээд би ч бас гэдэг
Чамаас өөр хэн нэгнийг хайрлаж чадахгүй би
Энгийн хэрнээ эрхэмсэг чи сахиусан тэнгэр минь

ДХ: Ийм болохоор би чамдаа хайртай
Илүү зүйл хэрэггүй дээ
Зөвхөн бие биенээ хайрлая
Бие сэтгэл минь чамтай нэгдээд
Бид хоёр хайраараа мөнхрөх
Гэгээн домог болсон

Биднийг хамт байхад өвлөөр хун чуулдаг
Бидний хайрын түүхийг хүн бүхэн дурсдаг
Тийм агуу хайрыг үлгэр мэт зохиогоод
Тэнгэр биш орчлон дээр хайрандаа жаргая

ДХ: Ийм болохоор би чамдаа хайртай
Илүү зүйл хэрэггүй дээ
Зөвхөн бие биенээ хайрлая
Бие сэтгэл минь чамтай нэгдээд
Бид хоёр хайраараа мөнхрөх
Гэгээн домог болсон

 
У вас  Хэзээ:: Saturday, 2010-05-29, 6:28 AM | Бичлэг: 2

Zuulun♥Boroo







         Хүйс: Male
         Бичлэг: 1149
         Нэр хүнд: 0

Хэрэглэгчийн зүтгэл:




         Статус: Offline

Болд - Захиа

Сайн байна уу?
Миний сэтгэлийн үгс багтаж ядан тэрчлэх захидлыг минь задлан унших
тэр агшинд чамайгаа чанга тэврэн үнсье. Би чамайгаа яасан их санан вэ?
Хав харанхуй сэтгэлийг минь гэрэлтүүлэгч миний сэтгэлийн нар минь чи минь
сайн уу? Би яг одоо чамтайгаа жаргалтай байсан өдрүүдийнхээ гэрэл зургуудыг
эргүүлэн үзэж сууна. Чиний нөгөө голоод байдаг 10-р сард инээмсэглэн
авхуулсан тэр хар цагаан зурганд би бусад зурагнуудаас бүр илүү хайртай.
Би тэр зургийг чинь тэмдэглэлийнхээ дэвтрийн завсар хавчуулан үргэлж
энгэртээ авч явдаг. Чи минь хол байгаа хэдий ч зүрхэнд ойр байгаасай гэсэндээ
ингэж нандигнан авч явдаг юм шүү хайрт минь. Санах л гэж холдсон юм шиг энэ
амьдралд түр зуурхан ч гэлээ цаг хугацаа ямар удаан юм бэ? Цагийн цохилтоос
ч илүү минии зүрх маш хурдан цохилно. Уг нь би өглөөд дуртай байлаа. Шувууд
эртлэн жиргээд л их хотын маань амьдрал эхлээд л. Гэтэл одоо бол тийм биш.
Зүүдэндээ чамтайгаа хоёулахнаа байхад нар мандаж дахиад л ганцаардсан
амьдрал минь эхэлнэ.

Chorus:
Хайраа шингээж бичсэн мөрүүд минь
Хавсрага салхийг сөрөн нисээд
Хайртын минь өмнө зөөлөн буугаад
Халуухан тэврэлтийг мэдрүүлээрэй

Бид хоёрын уулздаг байсан төгөлд ганцаараа очсон. Хамтдаа суудаг байсан
сандал дээр минь навчис хөглөрчихсөн бид хоёрыг хүлээн гунигтайхан байх
шиг. Тэнд зөндөө олон хосууд очдог болжээ дотроо атаархах шиг. Энэ нүцгэрч
байгаа модод навч бүхэнд бид хоёрын хүсэл мөрөөдөл шингэж салхины
сэрчигнээн чихэнд минь дахин дахин шивнэх шиг санагдана. Чи санаж байна
уу? Тэр төгөлд анх үнсэлцсэнээ. Би тэр үед хичнээн их биеэ барьсан ч ямар их
аз жаргалтай байснаа мартаж чадахгүй.
Chorus:

Танай цонхон доор очиход чиний ургуулж тарьсан цэцэг яг над шиг
ганцаардчихсан байх шиг санагдсан. Би эргэн тойрон бүр бүх юмнаасаа
таслагдан ганцаардлыг өтгөн манан дунд төөрөн явна. Чамайг надад анх
хайртай гэж хэлэхэд би бүр итгэж ядан нисэх мэт болсон. Миний чамд
илгээх гэгээн хайрын ариун захидлын минь үргэлжлэл
Chorus:

Хайрт минь би чамайгаа хүлээнээ
Хол байсан өдөр бүрийн тоогоор ирэхээр чинь би чамайгаа үнсэнэ
Над руу яаран тэмүүлсэн хоног бүрийн тоогоор үнснээ
Хайрт минь түр баяртай

 
У вас  Хэзээ:: Saturday, 2010-06-12, 11:42 PM | Бичлэг: 3

kmf







         Хүйс: Male
         Бичлэг: 1
         Нэр хүнд: 0

Хэрэглэгчийн зүтгэл:




         Статус: Offline

Bold - Nam gun dundaas

Tsag hugatsaa namaig huleehgui ee
Gevch ygad gedgiig bi medehgui ee
Hen ch helehgui ee
Shunu alhana bi gav gantsaaraa
Togloj ussun ter gudamjaaraa
Boroo duslana

Ene delhii urgelj heveeree
Ergen duhnu bi ene biyeree
Neg l medehed
Hairtai baisan ch namaig orhij dee
Haisan amidral chin bi bish gj uu
Haanaas medeev ee

Nam gun dundaas
Namaig duudaj hamt duulaach
Why don't you cry, don't you try
Are you in love?

Ulaanbaatariin udesh namuuhan
Uchirsan bidnii tuuh daruuhan
Zamhran odloo

Nam gun dundaas
Namaig duudaj hamt duulaach
Why don't you cry, don't you try
Are you in love?(2)

Added (2010-06-12, 11:30 PM)
---------------------------------------------
Яаж чи өөрлөв өө?

Зүгээр л байсан зүрх сэтгэлийг
Яаж чи ингэж догдлуулж чадав аа
Танихгүй хэвээрээ үлдчихгүй
Намайг юунд дурлуулчихав даа
Байж л байсан жирийн өдрүүдийг
Яаж чи ингэж өөрчилж чадав аа
Мэдэхгүй хэвээрээ зөрчихгүй
Чамайг юунд би харчихав даа

Би чамд хайртай гэж хэлэхгүйгээр
Зүрхэнд чинь хайраа би мэдрүүлнэ
Мэдэрсэн тэр хайрынхаа хариуд
Минийх үүрд байна гэж наддаа шивнээрэй

Урсан өнгөрөх хором бүхнийг
Ганцаараа би яаж туулах вэ (нуугаад)
Нуугаад явсан хайраа чамдаа өгөх л байж дээ
Харанхуйд нуугдах тэр гэрлийг
Хайраараа би асаах л байж дээ
Надаас өөр хэнээс ч авахгүй
Нандин бүхнийг чамд амлая

Би чамд хайртай гэж хэлэхгүйгээр
Зүрхэнд чинь хайраа би мэдрүүлнэ
Мэдэрсэн тэр хайрынхаа хариуд
Минийх үүрд байна гэж наддаа шивнээрэй
Би чамд хайртай гэж хэлэхгүйгээр (хэлэхгүйгээр)
Зүрхэнд чинь хайраа би мэдрүүлнэ
Мэдэрсэн тэр хайрынхаа хариуд
Минийх үүрд байна гэж чи наддаа шивнээрэй

Added (2010-06-12, 11:41 PM)
---------------------------------------------
Bold - Heeriin salhitai mongol ayalguu

хангал хүлэг минь дөрөөн чимээтэй

хамаг монгол минь дорнын судартай

эрхэт чавхдас нь хүннү цагтай

эгшигт хуур минь дэлхийд аялгуутай

домог шиг монголын их нүүдэл

бүүвэй шиг зэрэглээнд тодорно

хээрийн салхитай монгол аялгуу минь

эрэмэг хөглөсөөн морин хуур минь

уудам дорнын ард түмэн монгол нэртэй

аялгуу дууны дээдийн шүтээн нь морин хуур минь ээ

уянгат хуурын аялгуунд нь увьдас нууц-хан

уртын дууны цээлхэн айзамтай нартыг уяраах хуур минь

цэнхэр хадаг шиг нутгийн хөх салхи нь

ингэн нулимстай хуураа аргадна

сүү дэвэрдэг монгол аялгуу минь

сүүдэр үргэдэг морин хуур минь

уудам дорнын ард түмэн монгол нэртэй

аялгуу дууны дээдийн шүтээн нь морин хуур минь ээ

уянгат хуурын аялгуунд нь увьдас нууц-хан

уртын дууны цээлхэн айзамтай нартыг уяраах хуур минь

домог шиг монголын их нүүдэл

бүүвэй шиг зэрэглээнд тодорно

хээрийн салхитай монгол аялгуу минь

эрэмэг хөглөсөөн морин хуур минь...морин хуур минь

уудам дорнын ард түмэн монгол нэртэй

аялгуу дууны дээдийн шүтээн нь морин хуур минь ээ

уянгат хуурын аялгуунд нь увьдас нууц-хан

уртын дууны цээлхэн айзамтай нартыг уяраах хуур минь

уудам дорнын ард түмэн монгол нэртэй

аялгуу дууны дээдийн шүтээн нь морин хуур минь ээ

уянгат хуурын аялгуунд нь увьдас нууц-хан

уртын дууны цээлхэн айзамтай нартыг уяраах хуур минь

аялгуу дууны дээдийн шүтээн нь морин хуур минь ээ..

Added (2010-06-12, 11:42 PM)
---------------------------------------------
Bold

Хангал хүлэг минь дөрөөн чимээтэй

Хамаг Монгол минь дорнын судартай

Ихэр чавхдас нь хүннүд зартай

Эгшигт хуур минь дэлхийд аялгуутай

Домог шиг Монголын их нүүдэл

Бүүвэй шиг зэргэлээнд тодорноо

Хээрийн салхитай Монгол аялгуу минь

Тэнгэр хөглөсөн морин хуур минь

Уудам дорны ард түмэн нь Монгол нэртэй

Аялгуу дууны дээдийн шүтээн нь морин хуур нь билээ

Уянгат хуурын аялгуунд нь увдис нуугдсан

Уртын дууны цээлхэн айзамтай нартыг уяраах хуур минь

Цэнхэр хадаг шиг нутгийн хөх салхи нь

Ингэн нулимстай хуураа аргаднаа

Сүү дэвэрдэг Монгол аялгуу минь

Сүүдэр үргэдэг морин хуур минь

Шаглаа шиг монголын их айзам

Шуранхай дээр жаргах нарны доор

Эртний түүхээс гарсан энэ айзамийг

Эгшигээрээ эвлэсэн морин хуур минь

Уудам дорны ард түмэн нь Монгол нэртэй

Аялгуу дууны дээдийн шүтээн нь морин хуур нь билээ

Уянгат хуурын аялгуунд нь увдис нуугдсан

Уртын дууны цээлхэн айзамтай нартыг уяраах хуур минь

Домог шиг Монголын их нүүдэл

Бүүвэй шиг зэргэлээнд тодорноо

Хээрийн салхитай Монгол аялгуу минь

Тэнгэр хөглөсөн морин хуур минь

Уудам дорны ард түмэн нь Монгол нэртэй

Аялгуу дууны дээдийн шүтээн нь морин хуур нь билээ

Уянгат хуурын аялгуунд нь увдис нуугдсан

Уртын дууны цээлхэн айзамтай нартыг уяраах хуур минь


 
Forum » Зугаа цэнгэл » Дуу хөгжим » Дуучин: Болд (Гэгээн домог)
  • Page 1 of 1
  • 1
Search:





 
Free web hostinguCoz

 


 
2010. www.sMusic.до.ам 2010 Форумыг засаж суулгасан By: Zuulun Boroo